Компаний танилцуулга

“Грейт ложистикс” ХХК нь олон улсад ачаа тээвэр зуучлал, логистикийн үйл ажиллагаа эрхэлдэг 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай компани юм.

Манай компани нь 2018 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд олон улсын чингэлэг тээвэр, вагон тээвэр, түүвэр ачаа, дотоодын машин тээвэрт голчлон анхаарч ажиллаж байна. Мөн Хятад, Европын улсуудаас түүвэр ачаа тээвэрлэлт хийдэг.

Түүнчлэн Замын-Үүд, Сүхбаатар хилийн өртөөд төлөөлөгч нар ажилладаг ба хөрш зэргэлдээ улсаас ирж буй импортын болон Монгол улсаас экспортлож буй ачааг зэргэлдээ улсын төмөр замд саадгүй хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэж байна.

Мөн Улаанбаатар хотод бид бүхний нэрлэж заншсанаар Гурвалжингийн зах буюу Ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги болон бусад терминалуудад түрээсийн гэрээний үндсэн дээр чингэлэг болон бусад төрлийн ачааг ачиж буулгах ажиллагааг тогтмол саадгүй гүйцэтгэж байгаа бөгөөд тус  талбайн гаалийн хяналтанд тодорхой нэр бүхий ачааг импортоор хүлээн авч байна. Шаардлагатай тохиолдолд хот доторх авто тээврийн үйлчилгээг үзүүлж байна.

 
ХАЯГ

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-42, Монголын залуучуудын холбоо, #300 тоот

БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ