Холимог ачааны тээвэр

Хоёр ба түүнээс дээш тээврийн хэрэгсэл ашиглан хийгддэг тээврийг холимог тээвэр гэх бөгөөд манай орны газар зүйн байршлийн онцлог, зам харилцаа дэд бүтцийн хязгаарлагдмал байдлаас хамаарч дэлхийн бусад улс орнуудтай хийгдэх экспорт, импортын ихэнхи тээвэрлэлт холимог тээвэрлэлтээр зохион байгуулагддаг онцлогтой.

Холимог тээвэр нь агаар, усан зам, төмөр зам болон авто тээвэр хосолсон шийдэл юм. Өнөөгийн өрсөлдөөнт орчинд үйлдвэрлэгчид, борлуулагчид, зах зээлийн ихэнхи оролцогчид хосолсон тээвэрлэлтийн үйлчилгээг хаалгаанаас хаалга хүртэл, нэг гэрээгээр авахыг хүсдэг.

Манай орны далайд гарцгүй байршлаас шалтгаалан импорт болон экспортын ихэнхи тээвэрлэлтийг холимог тээвэр эзэлдэг.

ХАЯГ

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-42, Монголын залуучуудын холбоо, #300 тоот

БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ