Дамжин өнгөрөх тээвэр /Transit/

Улаанбаатар төмөр замын гол замын урт нь Оросын төмөр замын хилийн Наушки өртөөнөөс Хятадын төмөр замын хилийн Эрээн өртөө хүртэл нийт 1110 км үргэлжилсэн байдаг. Энэ төмөр замын коридор нь Европоос Ази руу, Азиас Европ руу ачаа тээвэрлэх хамгийн дөт зам юм.

Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн дагуу УБТЗ-аар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх хугацаа ОХУ-аас БНХАУ руу 3-4 хоног, БНХАУ-аас ОХУ руу 4-5 хоног болгосон. Европоос ачааг Польш, Беларусын хил дээрх Брест боомтоос Хятадын Синган боомт хүртэл Монголын нутгаар дамжуулан тээвэрлэхэд Зүүн Сибирийн болон Манжуурын төмөр замаас 1135 км-р, Төв Азийн болон Украины төмөр замаас 1600 км-р богино байдаг.

Манай улсын хувьд экспортлогч орон биш учраас түүвэр ачааны экспорт тэр болгон хийгддэггүй. Иймээс бид импортын түүвэр ачааны тээврийг санал болгож байна.

ХАЯГ

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-42, Монголын залуучуудын холбоо, #300 тоот

БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ