Улс хоорондын төмөр замын тээвэр

Монгол улс далайд гарцгүй, эх газраар хүрээлэгдсэн  бөгөөд Замын-үүд болон Сүхбаатар зэрэг хилийн өртөөдөөр БНХАУ болон ОХУ-г холбосон төмөр замаар болон мөн Эрээнцав - Соловьевск өртөөдөөр импорт, экспортын бүх тээврүүд Хятад, Оросын чиглэлд тээвэрлэгддэг.

Хятадын чиглэл:

Хятадын Синган боомт нь Монголд хамгийн ойрхон далайн гарц бөгөөд Монголын Замын-Үүд өртөөтэй автомашин, төмөр замаар шууд холбогддог. Синган боомтоос Монголын нийслэл хүртэл 1870 км төмөр замтай. Уг далайн гарцыг ашиглан таны импорт, экспортын тээвэр хийгдэж байна. Монголын нийт экспорт, импортын 80-85% нь Хятадын Синган боомтоор дамжин тээвэрлэгддэг.

Оросын чиглэл-Транссибирийн төмөр зам:

Транссибирийн төмөр замаар дамжин ОХУ-ын Санкт-Петербург, Өмнөд Архангельск, Владивосток, Новороссийск боомтууд болон Европын холбооны бүх улсуудтай холбогддог.

  • Монголоор дамжих тээврийн чиглэл болон далайн гарц: Хятадын Синган боомтоор Өмнөд Ази, Дундад Ази, Далайн эргийн улсууд, Хойд болон Төв Ази, Ойрхи Дорнод, Хойд, Өмнөд, Төв Америкийн улсууд, Европ
  • Оросын Владивосток боомтоор Өмнөд Ази, Төв болон Өмнөд Америк, Европ
  • Оросын Санкт-Петербург боомтоор Европ, Америк
  • Оросын Новороссийск боомтоор Ойрхи Дорнод, СНГ-ийн орнуудыг тус тус холбодог.

Манай “Грейт Ложистикс” ХХК-ийн гол үйлчилгээний нэг нь төмөр замын тээвэр юм. Төмөр замын тээвэр нь ачааны бүрэн бүтэн байдлыг найдвартай хангахын зэрэгцээ бусад тээврийн төрлүүдтэй харьцуулахад эдийн засгийн хувьд үр ашигтай тээвэрт тооцогддог учраас цаг хугацаа болон тээврийн зардлаа хэмнэхийг хүсвэл төмөр замын тээврийг сонгохыг зөвлөж байна.

Бид таны ачааг олон улсад байршилтай агентын сүлжээгээ ашиглан БНХАУ, ОХУ-аар дамжуулан Европын болон Дундад Азийн улс орнуудаас шууд төмөр замаар тээвэрлэж байна.  Хэрэв таны ачаа төмөр замаар тээвэрлэх боломжгүй, далайн чанадад байрлаж байгаа бол бид таньд далай-төмөр зам хосолсон холимог тээврийн үйлчилгээг санал болгож байна.

Төмөр замын тээврийн үйлчилгээний төрөл

  • Экспорт, импортийн чингэлэг тээвэр (энгийн, хөргүүртэй, дээвэр нь онгорхой, дулаалгатай, агааржуулагчтай, ISO танк гэх мэт)
  • Бүх төрлийн вагоны экспорт, импортын тээвэр (Битүү, хагас, тавцан, цистерн, хоппер вагон гэх мэт)
  • Бүх төрлийн холимог тээвэрлэлт (далай-төмөр зам, далай-авто зам-төмөр зам, авто зам-төмөр зам гэх мэт)
  • Овортой ачааны тээвэр
  • Химийн болон аюултай хортой ачааны тээвэр
  • Орон нутгийн төмөр замын тээвэр
ХАЯГ

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-42, Монголын залуучуудын холбоо, #300 тоот

БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ