Грейт ложистикс ХХК зүгээс хэвлэл мэдээллээр худал мэдээлэл цацагдсан талаар мэдэгдэл гаргаж байна.

2021/08/06
Грейт ложистикс ХХК зүгээс хэвлэл мэдээллээр худал мэдээлэл цацагдсан талаар мэдэгдэл гаргаж байна.

 

Мэдэгдэл

 

             Манай байгууллага нь Олон улсын тээвэр зуучийн болон дотоодын тээвэр зуучийн үйл ажиллагааг 2018 оноос эхлэн харилцагч нартаа түргэн, шуурхай хийж гүйцэтгэж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд иргэдийг хохироосон ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болно.

            2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэн О.Уугантамир нь хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үедээ манай компанийг иргэдийг хохироож байгаа мэтээр худал, ташаа мэдээлэл тараасан явдалд харамсаж байна.

            Бидний зүгээс иргэн Б.Батмөнхтэй хамтран ажиллах талаар яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан бөгөөд түүнийг Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улс руу карго ачаа илгээсэн тохиолдолд зөвхөн дотоодын түгээлтийг төлбөртэй хийхээр тохиролцон ажиллаж байсан тул  ачаа бараа саатаж, удаан тээвэрлэж байгаа асуудалд манай компани хамааралгүй болно.  

            Цаашид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал, ташаа мэдээлэл түгээж компанийн нэр хүндэд халдсан тохиолдолд  холбогдох хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдье.

 

Грейт Ложистик ХХК

2021 оны 08 сарын 06 нд

Грейт ложистикс ХХК зүгээс хэвлэл мэдээллээр худал мэдээлэл цацагдсан талаар мэдэгдэл гаргаж байна.   
Great Logistics LLC Facebook  
ХАЯГ

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-42, Монголын залуучуудын холбоо, #300 тоот

БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ