АЧАА БАРАА ТЭЭВЭРЛЭХ ЧИНГЭЛЭГ БОЛОН ТҮҮНИЙ ТӨРЛҮҮД

2019/09/17
АЧАА БАРАА ТЭЭВЭРЛЭХ ЧИНГЭЛЭГ БОЛОН ТҮҮНИЙ ТӨРЛҮҮД

CONTAINER TYPES БУЮУ ЧИНГЭЛЭГИЙН ТӨРЛҮҮД

Бараа бүтээгдхүүнийг зөөж тээвэрлэхэд дэлхий нийтээрээ тодорхой стандарттай чингэлгийг өргөнөөр ашигладаг. Энэ нь тээвэрлэгдэх ачаа барааг найдвартай, хурдан, хялбар тээвэрлэхэд гол үүргийг гүйцэтгэж байна. Мөн төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, хийцтэй бараа бүтээгдэхүүн байдаг учраас түүнийг зөөвөрлөхөд зориулан үйлдвэрлэлээс гаргадаг контейнерын төрлүүд байдаг.

Энэ мэдээллээс та бараа бүтээгдхүүний тээвэрт ашигладаг контейнерийн бүх төрлийн мэдээллийг авах боломжтой болж байна.

 

1. Standart container 20ft / 40ft Стандарт чингэлэг

Ерөнхий зориулалтын чингэлэг. Ачаа бараа болон тээвлэлтийн хамгийн түгээмэл ашиглагддаг чингэлэгийн төрөл юм. Үүнээс гадна 45 ба 54 фут урттай нэмэлт чингэлэг байдаг бөгөөд энэ нь маш бага хэрэглэгддэг.

 

2. High Cube Container 40ft / 45ft Өндөр, их эзэлхүүнтэй контейнер

Өндөр, их эзэлхүүнтэй чингэлгийн ялгаа нь стандарт чингэлэгнээс илүү өндөр бөгөөд ижил даацтай боловч бага зэрэг хүнд жинтэй байдаг. Стандарт 40ft чингэлэгт багтахгүй их хэмжээтэй барааг тээвэрлэхэд ашигладаг. Эдгээрийн өндөр нь стандарт 20ft болон 40ft-ийн чингэлэгнээс 30 см өндөр бөгөөд бүх төрлийн хуурай ачаа, хөнгөн, том хэмжээтэй ачааг тээвэрлэхэд ашигладаг.

 

3. Open top & Open side container 20ft/40ft Нээлттэй дээвэртэй ба нээлттэй талтай чингэлэг

Стандарт чингэлгнээс ялгаатай нь дээвэр эсвэл хажуу тал нь бүрэн нээлттэй чингэлгийн төрөл юм. Бараа ачих үед таазыг брезентээр хучдаг бөгөөд 20ft болон 40ft урт 2 төрөл боломжтой. Урт ба өргөний хэмжээ нь стандарт чингэлэгтэй ижил байдаг боловч тааз нь нээлттэй тул таазыг дурдах боломжгүй. Ихэвчлэн том машин, том хэмжээтэй гантиг хавтан, хөнгөн цагаан профиль гэх мэт овортой, ижил төстэй хэмжээтэй бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд зориулагддаг. Суурь нь зузаан байдаг тул ихэвчлэн хүнд даацын тээвэрлэлт хийхэд ашигладаг.

 

4. Flatrack Container 20ft / 40ft Flat Rack  Эвхэгддэг ханатай хавтгай чингэлэг

Суурийн тавцан ба тавцангийн хоёр төгсгөлд байрлах доош эвхэгддэг хананаас бүрддэг чингэлэг. Суурийн дөрвөн талд хил хязгаарын тогтоох бэхэлгээнүүдтэй. Энэхүү чингэлэгийг үйлдвэрээс 20ft ба 40ft хэмжээтэйгээр үйлдвэрлэдэг бөгөөд хүнд жинтэй тоног төхөөрөмж, өндөр эсвэл өргөн сууртай ачаа бараа тээвэрлэхэд зориулагддаг.

 

5. Reefer Container 20ft / 40ft / 45ft High Хөргүүртэй чингэлэг
Хөргүүртэй чингэлэг нь стандарт температурт тээвэрлэх шаардлагатай ачаа барааг тээвэрлэх зорилгоор хөргөлтийн нэгж төхөөрөмжөөр тусгайлан тоноглогдсон чингэлэг юм. Ихэвчлэн 20ft болон 40ft хэмжээтэй чингэлэгийг тоноглож түгээмэл ашигладаг боловч зарим тохиолдолд 45ft хэмжээтэй чингэлэгийг ашигладаг. 45ft буюу өндөр, их эзэлхүүнтэй хөргүүртэй чингэлэг нь хөнгөн, их хэмжээний ачааг зөөвөрлөхөд зориулагдсан байдаг.

 

6. Tank Container 20ft Савны контейнер

Шингэн эсвэл хийн материал зөөвөрлөх зориулалттай агуулах сав, түүний эргэн тойронд байрладаг хамгаалах хүрээ болон суурь бүхий чингэлэг. Энэ нь шингэн ба хий ялгаруулдаг бараа материалыг тээвэрлэх зориулалттай найдвартай, зардал багатай хэрэгсэл юм.

 

7. Platform (plats) container 20ft / 40ft Суурь чингэлэг

Суурийн платформ. Дөрвөн тал нээлттэй. Суурийн талбай нь удаан эдэлгээтэй, бат бөх байдаг учир хүнд даацын ачаа бараа тоног төхөөрөмж тээвэрлэхэд тохиромжтой зориулагдсан байдаг.

 

8. Bulk Container 20ft тагтай чингэлэг

Энэхүү чингэлгийн төрөл нь үр тарианы бүтээгдэхүүн, малын тэжээл гэх мэт задгай бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд ашигладаг. Чингэлгийн дээвэр дээр 3 ачаалах дээврийн хаалга байдаг бөгөөд эдгээр дээврийн хаалгаар дамжуулж их хэмжээний ачааг дүүргэдэг. Үндсэн хаалганы хэсэгт ачааг буулгахад ашигладаг 2 гадагшлуулах люк байдаг.

 

9. Ventilated Container 20ft  Агааржуулах чингэлэг

Агааржуулах сувгаар тоноглогдсон чингэлэг. Сувгийн тусламжтайгаар бараа бүтээгдхүүний агаарын эргэлтийг хангадаг. Кофены шош, самар зэрэг төрөл зүйлийн хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд ашигладаг.

 

Insulated 20ft / 40ft  Доторлогоотой чингэлэг

Тусгай зориулалтын ачаа барааг тээвэрлэхийн тулд түүнд зориуласан материалаар тоноглож доторлогоо хийсэн чингэлэгийн төрөл.

                   Мэдээг бэлтгэсэн: "Greatlogistics" LLC

 

 

АЧАА БАРАА ТЭЭВЭРЛЭХ ЧИНГЭЛЭГ БОЛОН ТҮҮНИЙ ТӨРЛҮҮД  
Great Logistics LLC Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

ХАЯГ

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-42, Монголын залуучуудын холбоо, #300 тоот

БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ